Хойд Солонгосоос Япон Улс руу баллистик пуужин харважээ


Хойд Солонгосоос Япон Улс руу баллистик пуужин харвалаа. Энэ нь сүүлийн 5 жилийн хугацаанд тайван байсан нөхцөл байдлыг өөрчлөв.

NHK сувгийн мэдээлснээр, пуужин Номхон далайд Японы эргээс зүүн тийш 3000 километрийн зайд унасан байна. Умардын пуужин 4000 орчим км нисэж, 20 минут орчим агаарт байжээ. Пуужин ердийн баллистик пуужингийн траекторын дагуу ниссэн байна. 

Японы эрх баригчид зүүн хойд бүсийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлжээ. Хойд Солонгосын засгийн газар мэдэгдэл хийсний дараа Японы Хоккайдо болон Аомори мужуудад галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоосон байна.

Японы Ерөнхий сайд Фумио Кишида хэлэхдээ, Хойд Солонгосын энэхүү үйлдэл нь туйлын жигшим үйлдэл бөгөөд бид хүчтэй эсэргүүцэх болно гэжээ. Мөн ҮАБЗ-ийг хуралдуулж, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцана гэдгээ мэдэгдлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.139.171
    2022/10/05

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах