“Жаст групп” ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарт холбогдох шүүх хурал дахин хойшлов


“Жаст групп” ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий таван шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10:00 цагт товлон зарласан боловч хойшилсон байна. 

Шүүгдэгч Г.Амарбат, Э.Сүрэн нарын өмгөөлөгч өвчний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг холбогдох баримтын хамт шүүхэд ирүүлжээ. 

Шүүгдэгч нар сонгон авсан өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд өмгөөлөгчөөс ирүүлсэн болон шүүгдэгч нараас гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авч, хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулсан байна. Шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.69.58
    2022/10/06

    Энэ бажгар шарыг хурдан гянданд хийгээчээ

    Хариулах
  • 213.87.137.57
    2022/10/06

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.126.94.27
    2022/10/05

    Батхүү одоо шоронг н гар ая даахгүы болллоо шоронд үхэж гай болно батхүү минь наранд үхнэ шүү

    Хариулах