Украины ерөнхийлөгч В.Зеленский АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден утсаар ярих үеэрээ тус улсад $625 саяын үнэ бүхий зэр зэвсэг нэмж илгээхээр болсноо мэдэгджээ.Зэвсгүүдийг АНУ-ын армийн нөөцөөс шууд нийлүүлэх юм байна.
Шинэ тусламжийн багцад дөрвөн ширхэг HIMARS пуужингийн систем, 32 ширхэг их буу 75,000 сумны хамт, 200 ширхэг MRAP (Mine-Resistant Ambush Protected) хуягт машин зэрэг багтжээ.
Утсаар ярих үеэрээ Ж.Байден “Оросын эзлэн түрэмгийллээс Украин улс өөрийгөө хамгаалахад үзүүлэх тусламжийг зогсолтгүй үргэлжлүүлэх”-ээ амлажээ.
Харин ОХУ-ын эрх баригчид өчигдөр АНУ-ын Украинд үзүүлж буй зэр зэвсгийн тусламж ноцтой үр дагаварт хүргэж болзошгүйг анхааруулсан байна.
ОХУ-аас Вашингтонд суугаа элчин сайд Анатолий Антонов : “Бид үүнийг манай улсын стратегийн ашиг сонирхолд шууд аюул занал учруулж байгаа үйлдэл гэж үзэж байна. АНУ болон түүний холбоотнуудаас зэр зэвсэг нийлүүлэх нь хохирлыг нэмэгдүүлээд зогсохгүй Орос болон Өрнөдийн хооронд шууд цэргийн мөргөлдөөн гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна” гэж өөрийн сошиал хуудсандаа бичсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.67.64
НАТО-той шууд мөргөлдөж чадах уу. ккк. арчуулахаа мэдэхгүй солиорох юмдаа согтуу иванууд
Хариулах213.87.89.106
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах122.201.24.32
Tegeedl zogsoogooch
Хариулах66.181.161.48
Дайнаа болимоор юм хэнд ч хэрэггүй , хайран амь хайран улс үндэстэн...
Хариулах