Б.Лхагвасүрэн: Төгрөгийн ханш ам.долларын эсрэг 17 хувиар сулраад байна

2022/10/06

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Төгрөгийн ханш 17 хувиар сулраад байна. Энэ нь гадаад худалдаа, төлбөрийн тэнцлээс тодорхой харагдана. Экспорт өнгөрсөн жилийн мөн үеэс тодорхой хэмжээгээр өсч байгаа ч импортоо нөхөх хэмжээнд өсч чадахгүй байна. Учир нь БНХАУ-ын хатуу хөл хорио үргэлжилсээр байна. Энэ нь манай улсын экспортыг хангалттай хэмжээнд гаргахад бэрхшээл учруулж байна. Мөн импорт 25 хувиар өсчихөөд байна. Худалдаа болон төлбөрийн тэнцэлд дарамт учруулж байна. Өөр шинэ зүйл нь АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ өсгөж байгаа. Бодлогын хүү өнөөдрийн байдлаар 3.25 болчихоод байна. Оны өмнө 0.25 байсан хүү өнөөдрийн байдлаар 3 нэгж хувиар өсчихөөд байгаа нь долларын эрэлтийг өсгөж байна" хэмээлээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.90
    2022/10/07

    Эд нар ер нь ажилаа хийж чадахгүй л байна даа

    Хариулах
  • 213.87.89.106
    2022/10/07

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 122.201.21.140
    2022/10/06

    Энэ лхагвасүрэнг солиоч

    Хариулах