Түлээний мод тээвэрлэж явсан ачааны машин осолдож нэг иргэн гэмтжээ


Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт ачааны автомашин мод мөргөж, автомашины бүхээгт нэг хүн хавчуулагджээ.

Энэ тухай дуудлага арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 15:41 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах аврах 46 дугаар ангийн алба хаагчид 45 км замыг туулан 15:51 цагт очиход уулнаас түлээний мод тээвэрлэж явсан “Маяти” загварийн ачааны автомашины тормозны систем ажиллагаагүй болсоны улмаас мод мөргөж, тус автомашины жолооч Б /44 настай, эрэгтэй/ хөл хэсгээрээ бүхээгтээ хавчуулагдсан байсныг 15 минут ажиллан эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.138.199
    2022/11/22

    Халуун охид таныг хүлээж байна - - - - - www.Hot24.pw

    Хариулах