Индонез: Газар хөдлөлтийн улмаас 162 хүн амиа алдлаа


Индонезийн Ява аралд болсон газар хөдлөлтийн улмаас 162 хүн амиа алдаж, олон хүн гэмтэж бэртжээ.

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр газар хөдлөлт орон нутгийн цагаар 13:21 цагт 5.6 магнитудын хүчтэй болжээ. Газар хөдлөлтийн голомт нь арлын баруун хэсэгт орших Чианжур хотод 10 км-ийн гүнд байсан аж. Газар хөдлөлт болсон газар нь хүн ам шигүү суурьшсан, хөрсний гулгалт ихтэй бөгөөд байшингуудыг эмх замбараагүй барьсны улмаас гамшгийн дараа байшин барилга хогийн цэг мэт овоорсон гэж мэдээлсэн байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.148.201
    2022/11/23

    Халуун охид таныг хүлээж байна -- www.Top24.pw

    Хариулах