ОХУ-ын иргэн Монгол улсын иргэнийг алхаар цохиж амийг нь хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ


Нийслэлийн прокурорын газраас ОХУ-ын Буриад Улсын иргэн Монгол Улсын иргэний толгой руу алхаар цохиж амь насыг нь хохироосон хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Тодруулбал, 2022 оны есдүгээр сарын 24-ний өдөр БГД-ийн долоодугаар хорооны нутагт ОХУ-ын Буриад Улсын иргэн Д нь согтуугаар Монгол Улсын иргэн Г-н толгой хэсэгт тодорхой шалтгаангүйгээр алхаар олон удаа цохиж, онц харгис хэрцгийгээр санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн.

Гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.148.201
    2022/11/23

    Халуун охид таныг хүлээж байна -- www.Top24.pw

    Хариулах