Алцхаймер өвчний эрсдэлтэй болсон Крис Хемсворт жүжигчний ажлаа түр завсарлана

Өчигдөр 15 цаг 05 минут

Жүжигчин Крис Хемсворт алцхаймер өвчнөөр өвчлөх эрсдэл өндөртэй гэдгээ мэдсэнийхээ дараа жүжиглэхээ түр завсарлаж байгаагаа мэдэгдэв.

Тэр саяхан Disney+ сувгийн “Limitless” баримтат цувралд тоглохдоо хийлгэсэн эрүүл мэндийн үзлэг шинжилгээгээр энэ тухай мэджээ.

Тэрбээр Vanity Fair сэтгүүлд хэлэхдээ, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг хичээх болно гэжээ.

Алцхаймер бол зөнөгрөх өвчний хамгийн түгээмэл хэлбэр. Ийм өвчнөөр өвчилсөн тохиолдолд ой санамжаа алдаж, бусадтай харилцахад маш хэцүү болдог аж.

Хемсворт түүнд ApoE4 генийн хоёр хуулбар байдгийг мэдсэн бөгөөд нэг нь ээжээсээ, нөгөө нь эцгээсээ авсан нь бусад хүмүүстэй харьцуулахад өвчнөөр өвчлөх магадлал 8-10 дахин их байна.

Хүмүүсийн ердөө 2-3 хувьд уг генийн хосолсон удамшил илэрдэг аж.

Тэрбээр, “Би уран бүтээлийн замналаа өндөрлүүлэх бодолгүй. Ямартай ч хэсэг хугацаанд завсарлах нь зайлшгүй боллоо. Сайн унтаж амрах, стрессээ багасгах, шим тэжээл, хөдөлгөөн, фитнес бүгдийг шийднэ.” гэж ярьжээ.

Хемсворт мөн сэтгүүлд түүний өвөө нь алцхаймерийн өвчтэй байсныг хэлсэн байна.

Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.159.167
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах