Г.Занданшатар: Архиар шахсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ

18 цаг 50 минутын өмнө

Өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн талаар сэтгүүлчдэд танилцууллаа.

Тэрбээр, "Монгол Улс архины хэрэглээгээрээ дэлхийд хамгийн өндөр түвшинд байгаа улсуудын нэг. 2013 онд үйлдвэрлэсэн архины хэмжээ 3.1 литр байсан бол 2015 онд оргил үедээ буюу 11 литр хүрсэн. Одоо 8.2 литр байгаа нь дэлхийн дунджаас хэд дахин өндөр үзүүлэлт юм. Архидан согтууралтаас үүдэлтэй зуурдаар нас баралт манай улсад дэлхийн түвшнээс хоёр дахин их байна.

Мөн архинаас үүдэлтэй өвчлөлт их байна. "Намайг алгас" хэмээх аян өрнөж байгааг та бүхэн мэднэ. Намайг алгас гэж байхад шахаад түүний улмаас тухайн хүн ямар нэгэн гэмт хэрэг, зөрчил гаргавал шахсан хүн нь хариуцлага хүлээнэ. Архи уу гэж шахаж байгаа хүн ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хариуцлага хүлээнэ. 

Тодруулбал, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 28.2-т Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтуурсны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно гэж заасан хэмээн заасан" гэлээ. 




Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.96
    2022/12/04

    Татвараар шахсан , амьдрах орчин газар нутгаас нь шахсан хүмүүст бас хууль бмаар бна

    Хариулах
  • 66.181.161.52
    2022/12/01

    Жаахан том сэтгээч новш юмаа.

    Хариулах
  • 213.87.146.154
    5 цагийн өмнө

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах
  • 66.181.185.75
    14 цагийн өмнө

    Залуусаа охидоо архинд орох архичин болох амархан шүү би архичин биш гэсээр байгаад архичин болчдог юм байлээ харин архинаас гарах маш хэцүү тэгэхээр анхнаасаа л уухгүй байсан нь дээр . Маш сайхан бие бялдартай сайхан гэр оронтой сайхан гэр бүлтэй хүмүүс нохойноос дор болдог юм байлээ шүү ялан гуяа Монголл үйлдвэрлэж байгаа архи уух юм бол чамайг нээх удахгүй дуусгана чиний амьдрал нохой болгоно харин хор найруулаж зардаг үйлдвэрийн эзэд маш баян тансаг амьдардаг гэхэдээ зүгээрээ тэд энэ насандаа л сайхан харин 1000 жилийн там хүлээж байгааг мэдэхгүй л яваа нь харамсалтай

    Хариулах
  • 103.26.195.159
    16 цагийн өмнө

    Архитай тэмцэх амархан нүүрсний хулгайч нарын асуудлыг түргэн шийдээч эзэд нь тодорхой хэрэг бишүү даргаа бараг өөр хууль энэ тэр бараг хэрэггүй Одоо тулгамдсан 2 асуудал байна 1.т Өвөлжилтөнд анхаар 2.т нүүрсний хулгайчдыг байх ёстой газар нь хүргэж өгөөд хөрөнгийг хураачих тэгвэл та бүхний төр засаг барьж байгаа гавьяаг сонгогчид талархан хүлээж авна

    Хариулах
    • 183.177.99.230
      2022/11/30

      Саяхан нэг нүүрс тээвэрлэгч жолооч манай дарга нар хэрээс хэтрэнэ гэхэд арай дэнднээ наад захын гэхэд Хотын дарга сумъяабазарын 70 шалаанз машин нүүрс ачаад гарч байх жишээний 100 тооны даацтай 70 машин нүүрс 1 тонн нүүрс 120 ам доллар тэгээд бод

    • 183.177.99.230
      2022/11/30

      Монголын улс төрчид тэр Нүүрсний хулгайч гэж нэр зүүгээд байгаа цөөнх бүлэглэл зөвхөн Нүүрснээс 44 их наядыг халаалсалсан байх юм тэр нь бүр баримттайгаар нотлогдсон гэтэл саяхан манай УИХ эрхэм гишүүд Тавантолгой улсын төсөвт 1 их наяд төгрөгний орлого төвлөрүүллээ гээд сайхархаад л их гавъяа байгуулчихсан мэт рекламдаад л байсан биз дээ харин хулгайчид ар хударгаар нь 44 их наядыг хулгайлчихсан байдаг Хэрэв Таван толгой 44 их наядыг улсын төсөвт төвлөрүүлсэн бол байдал арай өөр байх сан