Н.Мандуул: Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс Самурай бондыг бүрэн төлөх боломжтой болсон


Хөгжлийн банкны нийт активын 55 хувийг чанаргүй зээл эзэлж, зээлдэгч нар зээлээ эргэн төлөхгүйгээс улсад их хэмжээний хохирол учрах эрсдэлтэй байгааг Хөгжлийн банкнаас өнгөрсөн нэгдүгээр сард олон нийтэд ил болгон, зарласан. Үүнээс хойш хууль хяналтын байгууллага эрчимтэй ажиллаж, зээлийн эргэн төлөлтийг нэмэгдүүлэх, шуурхайлах арга хэмжээ авч ажиллаж байгаа. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газраас нийт 42 зээлдэгчид хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 20 зээлдэгчийн хэргийг багцлан шүүхэд шилжүүлэх саналтайгаар Прокурорын байгууллагад хүргүүлээд байгаа аж.

Мөн өнгөрсөн хугацаанд зээлийн эргэн төлөлт 795 тэрбум төгрөгт хүрчээ. Он дуустал уг мөнгөн дүнг нэг их наяд төгрөгт хүргэх зорилготой ажиллаж байгаагаа Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул хэллээ.

Өнөөдрийн байдлаар хуримтлуулаад байгаа зээлийн эргэн төлөлтийн 795 тэрбум төгрөгөөс, Самурай бондын төлбөрийг бүрэн төлж барагдуулах боломжтой болсон бөгөөд Монгол банкинд дансанд байршуулж иен болгон төвлөрүүлжээ. Энэ нь иений ханш буусан таатай үед бэлтгэлээ базаах нь оновчтой гэж тооцжээ.  Үүнээс гадна 10 жил дамнасан Чингис бондын төлбөр болох 130 сая долларыг төлөхөөр салбарын яам бэлтгэжээ. Ингэснээр Монгол улсын ЗГ баталгаа бүхий бондууд дээр ямар нэгэн эрсдэл үүсэхгүй, хариуцлагатайгаар төлөлтөө бүрэн хийж чадахаар болж байна.

Чингис бондын тухайд Монгол Улсын Засгийн Газар 2012 оны арван нэгдүгээр сарын 28-нд олон улсын зах зээлд гаргасан, Сингапурын хөрөнгийн биржид бүртгэлтэй, нийтдээ 1.5 тэрбум долларын өрийн бичиг юм. Чингис бондыг 4.1-5.1 хувийн хүүтэйгээр арилжаалсан ба ийнхүү 130 сая долларын төлбөрийн үлдэгдэлтэй байсныг ЗГ-аас буюу Сангийн яамнаас бүрэн төлөх гэж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.159.212
    2022/12/01

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах