Их Британид тамхи татдаг хүмүүсийн тоо өнгөрсөн онд хамгийн бага хэмжээнд хүрч буурсан ч илүү олон хүн цахилгаан тамхи хэрэглэж байгааг шинэ тоо баримт харуулжээ.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2021 онд 18 ба түүнээс дээш насны хүмүүсийн 13.3 орчим хувь нь тамхи татдаг байсан ба 2020 онд 14.0% байсантай харьцуулахад тогтмол бууж байна.
Харин 16 ба түүнээс дээш насны хүмүүсийн 7.7 хувь нь цахилгаан тамхи хэрэглэдэг гэж хариулсан нь 2020 онд 6.4 хувьтай байжээ.
Тамхины тухай анхны бүртгэлийг Их Британийн Үндэсний Статистикийн Хорооноос 2011 оноос гаргасан бөгөөд тус онд нийт иргэдийн 20.2% нь тамхи татдаг болохыг тогтоожээ.
ҮСХ-ны сүүлийн үеийн мэдээлэл нь "статистикийн ач холбогдолтой" уналт гэж мэдэгдэв.
Тамхичдын тоо буурсан нь зарим талаараа цахилгаан тамхины хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой байж магадгүй тухай ҮСХ-ийн нийгмийн халамж, эрүүл мэндийн хэлтсийн мэдээлэл, дүн шинжилгээны ажилтан Жеймс Такер хэлэв.
Тэрээр хэлэхдээ: "Энэ бол жил бүр хүн амын дундах (APS) тамхины тархалтыг бүртгэж эхэлсэн 2011 оноос хойшхи одоогийн тамхичдын хамгийн бага хувь юм."
Их Британи даяар тамхины тоог бууруулахад цахилгаан тамхи болон бусад тамхинаас гаргах төхөөрөмжүүд "гол үүрэг" гүйцэтгэсэн гэж ҮСХ мэдэгдэв.
Цахилгаан тамхины хэрэглээ нь одоогийн тамхичдын дунд хамгийн өндөр буюу 25.3%, тамхи татдаг хүмүүсийн дунд 15.0% байгаа бөгөөд хэзээ ч тамхи татаж байгаагүй хүмүүсийн дөнгөж 1.5% нь цахилгаан тамхи хэрэглэж байгаа гэж хэлжээ.
Гэхдээ цахилгаан тамхи хэрэглэх нь тамхи татах тоог бууруулах цорын ганц хүчин зүйл биш байж магадгүй гэж нэмж хэлэв.
Түүнчлэн олон нийтэд сурталчлах ажил, уушийн газар, оффис зэрэг тамхигүй орчин бүрдүүлэх үйл ажиллагаа нэмэгдсэнтэй холбоотой байж болох юм.
Английн Засгийн газрын тамхины хяналтын төлөвлөгөө нь 2022 оны эцэс гэхэд Английн насанд хүрэгчдийн тамхидалтыг 12% ба түүнээс доош болгон бууруулах зорилготой юм.
2021 онд Их Британид тамхи татдаг хүмүүсийн хамгийн их хувьтай улс бол Шотланд 14.8%, хамгийн бага нь Англи 13.0% байна гэж ҮСХ нэмж хэлэв.
Бусад орнуудад, Уэльс, Умард Ирланд тус бүр 14.1%, 13.8% нь идэвхитэй тамхи татдаг гэж мэдээллэжээ.
Идэвхитэй хэрэглэгчдийг хүйсээр авч үзвэл 2021 онд эрэгтэйчүүдийн 15.1% нь тамхи татдаг бол Их Британид эмэгтэйчүүдийн 11.5% нь тамхи татдаг.
Насжилтын хувьд 25-34 насныхан хамгийн их тамхи татдаг буюу 15.8%, хамгийн бага нь 65-аас дээш насныхан 8% байна.
ҮСХ-ийн мэдээлснээр ямар ч мэргэшилгүй хүмүүс 28.2% буюу өндөр боловсролтой хүмүүстэй харьцуулахад 4 дахин их хувийг эзэлж байна.
Үндэсний Эрүүл Мэндийн Үйлчилгээ /NHS/-эий вэбсайтад дурьдсанчлан цахилгаан тамхи тамхинаас бага эрсдэлтэй байдаг. Гэсэн хэдий ч цахилгаан тамхи татах нь урт хугацааны үр нөлөөг хараахан мэдэгдээгүй байна.
Их Британид 18 нас хүрээгүй хүмүүст цахилгаан тамхи зарах нь хууль зөрчсөн үйлдэл юм.
Нэмж хэлэхэд Монгол Улсын хувьд тамхидалтын түвшин 2019 оны байдлаар 29,2% байдаг гэжээ.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/uk-63...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.129.147
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw
Хариулах