Кристиано Рональдо: Дэлхийн аварга болох мөрөөдөл минь төгсгөл боллоо

2022/12/12

Португалийн шигшээ баг Мароккогийн багт хожигдсоны дараагаар Кристиано Рональдо сошиал хуудсаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлжээ.

Тэрбээр, “Португалийн шигшээ багтай дэлхийн аварга болох нь миний спортын замналын хамгийн том бөгөөд амбицтай мөрөөдөл байлаа. Харамсалтай нь өчигдөр энэ мөрөөдөл төгсгөл боллоо. 

Маш их ярьж, бичиж, таамаглаж байгаа ч Португалийн төлөө гэх миний сэтгэл тийм хурдан өөрчлөгдөхгүйг би бүгдэд дуулгамаар байна. Би үргэлж бүгдийн зорилгыг биелүүлэхийн төлөө тэмцэгч байсаар ирсэн, эх орноосоо хэзээ ч нүүр буруулахгүй. Одоохондоо үүнээс өөр хэлэх үг алга. Баярлалаа Португал, баярлалаа Катар. Мөрөөдөл минь үргэлж сайхан байсан. Одоо бид бүгдэд өөр өөрийнхөөрөө дүгнэх боломж олгож, цаг хугацааг хамгийн сайн зөвлөгч болгох хэрэгтэй” гэжээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.144.57
    2022/12/13

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах