БНХАУ нэгдүгээр сарын 8-наас эхлэн гадаадаас ирсэн зорчигчдыг тусгаарлахгүй

Х.Есү
2022/12/27

Нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн гадаад орнуудаас Хятад улсад ирж буй зорчигчдыг тусгаарлахаа больж байгааг өчигдөр Бээжингийн эрх баригчид зарлажээ.

Тус улсад шинжилгээ өгөөд 48 цагийн хугацаанд тусгаарлагдаад чөлөөтэй зорчих боломжтой юм байна. 

2020 оны гуравдугаар сараас эхлэн гадаадаас Хятадад ирж буй зорчигчид гурван долоо хоногийн хугацаанд заавал тусгаарлагдах хатуу журам хэрэгжиж баайсан юм. 

Харин нэгдүгээр сарын 8-наас эхлэн Covid-19 нь А ангиллын халдварт өвчнөөс B ангиллын халдварт өвчин болж, зэрэглэл буурч байгаа тул гадаадаас ирэгсэд тусгаарлагдах шаардлагагүй болжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.134.124
    2022/12/28

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах