ХБ: "Мон дулаан трэйд" ХХК 11,4 тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын бусаар ашиглан зарцуулжээ

Х.Есү
5 цаг 4 минутын өмнө

Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол төрийн ордонд үргэлжилж байна. Тус банкнаас авсан зээлийг зориулалтын бусаар ашигласан компаниудын мэдээллийг хүргэж байна. 

"Мон дулаан трэйд" ХХК

Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн болон АНУ дахь Монгол Улсын Элчин сайд асан Ё.Отгонбаяр нарын хамаарал бүхий "Мондулаан трейд" компани 2018 оны аравдугаар сард буюу Ш.Лхамсүрэнг БХБ-ын дэд сайд, Ё.Отгонбаярыг Элчин сайдаар ажиллаж байх үед "Баянголын ам дахь Зүүн шанд, Улааншивэртийн амны алтны шороон ордыг ашиглах төсөл"-д зориулж 15 тэрбум төгрөгийн зээл авчээ.

Гэвч уг зээлийн 13.7 тэрбум төгрөгийг төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй тул "Чанаргүй зээл" ангилалд багтсаныг Хөгжлийн Банк шүүхэд өгч, 17.5 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргажээ.

Зээлийн хугацаа 3 жил. Одоогоор Үндсэн зээл 13,74 тэрбум, хүүгийн 5 тэрбум, нэмэгдүүлсэн хүүгийн 0.62 тэрбум гээд нийт 19 тэрбум төгрөгийн зээлтэй байна. 

Үүнээс зориулалтын бусаар зарцуулсан мөнгөн дүнг танилцуулъя. 

-11,4 тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын бусаар ашиглан зарцуулжээ. 

"Мон дулаан трейд" ХХК-ийн данс руу Хөгжлийн банкнаас 2018 оны 10 сарын 22-нд 9.9 тэрбумыг шилжүүлсэн. Энэ гүйлгээнээс "Цуврайн эх" ХХК нь 3 удаагийн бэлэн мөнгөний гүйлгээгээр 6.2 тэрбумыг  гаргаж авсан. Үлдэгдэл 3.7 тэрбумыг 10 сарын 25-нд "Мондулаан трейд" ХХК-ийн данс руу гэрээний төлбөр буцаав гэсэн утгатайгаар буцаан шилжүүлсэн.

"Мон дулаан трейд" ХХК-ийн данс руу зээл төлөв утгатайгаар 1 тэрбумыг шилжүүлсэн. Энэ дансыг хөөн шалгахад иргэн Энхбаярын Чингис Хаан банкин дахь данс руу шилжүүлсэн болох нь тогтоогдсон байна.  Зээлийн зарцуулалт нь Энхбаярын данснаас Нүүдэлчин группийн мөнгөн дүн өөрчлөгдөж 2.3 тэрбум болж гэрээний төлбөрт гэх утгатайгаар шилжсэн.

4.1 тэрбумыг Нью стандарт компани руу шилжүүлсэн. Бусад зээлийн хүүгийн төлбөрт

"Мондулаан трейд" ХХК-тай хамаарал бүхий Ш.Лхамсүрэнгийн зээл болон түүний хүүгийн зээлийг төлсөн гэх гүйлгээнүүд гарсан. "Мондулаан трейд" ХХК-ийн захирал Ш.Бүтэд нь Чингис хаан банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэхдээ хувь нийлүүлэх хөрөнгийн эх үүсвэр гарал үүслийн нотлох баримтыг бүрэн ирүүлээгүй буюу хуурамч. Хувьцааны төлбөрийг зээлийн эх үүсвэрээс бүрдүүлсэн гэх үндэслэлтэй байна.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.39
    2023/01/20

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах