Нүүрсний хулгайн хяналт шалгалтын явцын талаар АТГ-аас мэдээлэл өгч байна.
Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 66 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. 26 хүнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр хойшлуулшгүйгээр баривчилж, шүүхэд танилцуулсан байна.
Хэргийг шалгах явцад 15 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсанаас одоо 7 яллагдагч цагдан хоригдож байна.
Улсын хилээр гарахыг хязгаарласан 19, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх 5, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 35 яллагдагчид аваад байна.
Мөн шалгалтын явцад 13.85 тэрбум төгрөгийн хахууль авсан үйлдэл тогтоогдож, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна. Нэгжлэг хийх явцад 630.0 сая төгрөг, 230,000 ам доллар бэлнээр хураан авч, эх үүсвэрийг шалгаж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.158.183
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах