АТГ өнгөрсөн 2022 онд авлигын гэмт хэргийн улмаас учирсан 2.4 их наяд төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлээд байна.
Тодруулбал, АТГ 2020 онд 35 тэрбум, 2021 онд 96 тэрбум, 2022 оны эхний 9 сард 2.4 их наяд төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлүүлсэн нь сүүлийн гурван жилд тасралтгүй нэмэгдсэн үзүүлэлт юм.
Эдгээр мөнгө хаашаа орсныг дурдвал:
Түүнчлэн АТГ мөрдөн шалгах ажиллагааны явцад Хөгжлийн банкны 48 зээлдэгчээс 766.5 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, төрийн зөрчигдсөн эрхийг сэргээжээ. Үүнээс 86.6 тэрбум төгрөгийг нь үл хөдлөх хөрөнгөөр төлүүлсэн байна. Энэ хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 2.9 их наяд төгрөгөөр тооцогдож байгаа бөгөөд одоогоор Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох 25 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Түүнчлэн АТГ-ын хохирол нөхөн төлүүлэлт сүүлийн гурван жилд тасралтгүй нэмэгдсэн үзүүлэлт гарчээ
Тухайлбал, 2021 оны эхний найман сарын байдлаар шалгагдсан авилгын гэмт хэргийн улмаас нийт 1 их наяд төгрөгийн хохирол учирсанаас 90 тэрбум төгрөгийн хохиролыг нөхөн төлүүлж, 119 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалжээ. Харин энэ оны долдугаар сарын 20-ны байдлаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2.1 дахин, нөхөн төлүүлэлт 18.1 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 3.4 дахин өссөн үзүүлэлттэй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.158.183
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах