Хиймэл дагуулаас Антарктидаас хагарч буй Лондон хотын хэмжээтэй том мөсөн уулын зургийг авчээ

Х.Есү
2023/01/26

Хиймэл дагуулаас Антарктидаас хагарч буй Лондон хотын хэмжээтэй том мөсөн уулын зургийг авчээ. 

Уг хагарч буй мөсөн уул нь 1,550 км дөрвөлжин талбай юм. Иймэрхүү хэмжээний мөсний хагарал нь  өнөөдрийг хүртэл бүртгэгдсэн хамгийн том хагарал юм байна. 

Дэлхийн дулаарал гэж юу вэ?

-Дэлхийн хуурай газар, далайн гадаргуу орчмын агаарын дундаж температур ихсэх үзэгдлийг хэлдэг. Сүүлийн 100 жилд дэлхийн дундаж температур 0.74 ± 0.18 °C -аар нэмэгдсэн. Дулаарлын улмаас далайн усны төвшин, цаг уурын гоц үзэгдэл ихсэж хур тунадасын хэмжээ өөрчлөгдөнө. Энэ нь хөдөө аж ахуй, мөсөн гол, мөнх цасны хэмжээ, амьтан, ургамлын төрөл зүйлд сөргөөр нөлөөлж гамшгийн хэмжээнд авчраад байна.

Дэлхийн дулаарал ямар нөхцөлд аюултай хэмжээнд хүрэх вэ?

-Дэлхийн агаарын температур хоёр хэмээс дээш дулаарвал экологийн тэнцвэр алдагдаж гамшгийн хэмжээнд хүрнэ гэж үздэг. XX зуунд агаарын температур 0.9 хэмээр дулаарсан байна. Эрдэмтдийн судалгаагаар агаар мандал дахь хүлэмжийн хийг яаралтай бууруулахгүй бол ойрын 15 жилд дэлхийн температур 2-4 хэмээр дулаарах төлөвтэй байгаа. Хэрвээ тэгвэл жинхэнэ гамшиг болно.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.135
    2023/01/27

    Amerikuud delhiig awarchih blgvidee iim yumand vhsendee sanaa ziwdog atsmuud we

    Хариулах
  • 213.87.153.253
    2023/01/27

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.9.46.249
    2023/01/26

    Сайхан мэдээ байна.

    Хариулах