ДЭМБ: Туркийн газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо найм дахин өсөх магадлалтай

2023/02/07

Өглөөний 7 цагийн байдлаар Туркт-2300 орчим, Сирид-1444 гаруй хүн газар хөдлөлтийн улмаас нас бараад байна. 

Тэгвэл энэ тоо цаашид найм дахин өсөх магадлалтайг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) мэдэгджээ.

Даваа гарагийн үүрээр 04:17 цагт Сирийн хилийн ойролцоох Газиантеп хотноо 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Энэ нь Туркийн түүхэнд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэгд тооцогдож байна. Чичиргээ хоёр минутын турш зогсолтгүй үргэлжилснийг иргэд ярьжээ. 

Үүнээс 12 цагийн дараа 7.5 магнитудын хүчтэй хоёр дахь газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Энэ нь анхны хөдлөлтийн цэгээс умар зүгт Туркийн Кахраманмарас мужийн Элбистан дүүрэгт болжээ.

Турк болон Сири улсын нутагт амь үрэгдсэн хүний тоо цаг тутамд нэмэгдсээр байна. Цаг агаарын хүнд нөхцөл байдалд барилгын нурангиас дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж байна.





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.139.12
    2023/02/08

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах