ТУРК,СИРИ: Газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо 4300-д хүрлээ

2023/02/07

Турк, Сирид болсон 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараах аврах ажиллагаа үргэлжилж байна. Сүүлийн мэдээгээр хоёр улсад нас барсан хүний тоо 4300 (Турк 2921, Сири 1451) давж, 18 мянган хүн бэртжээ.

Гэхдээ цаг агаарын таагүй нөхцөл байдал аврагчдын ажлыг удаашруулж байгаа талаар ярьжээ. UNICEF-ын мэдээлснээр хүчтэй цасан шуурга Турк, Сирийн бүсийг нөмөрсөн бөгөөд агаарын температур хасах хэм рүү оржээ.

Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кока "Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан аврах ажиллагааны нисдэг тэрэгнүүд хөөрч чадахгүй байна" гэв.

"Тэд тусламж эрэн орилж байгаа ч бид юу ч хийж чадахгүй байна" гэж аврах ажиллагаанд оролцож буй залуу хэлжээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.139.12
    2023/02/08

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.9.46.20
    2023/02/07

    Одоо хятад энэтхэг филиппин африкийн орнуудад асар хүчтэй газар хөдлөлт бий болж олон зуун сая хүнийг үхүүлээсэй.

    Хариулах
    • 66.181.160.45
      2023/02/07

      chi chin yasan ovchtei sda ve.