ЭНЭТХЭГ: Валентины өдрөөр хүмүүсийг үхэр тэврэхийг уриалав

2023/02/10

Энэтхэгийн Амьтан хамгаалах зөвлөл энэ жил Валентины өдрийг хайр дурлалын баяр биш харин Хинду шашны үнэт зүйлсийг илүү сурталчлах зорилгоор "Үхэр тэврэх өдөр" болгон тэмдэглэхийг иргэдэд уриалав.

Энэтхэгийн Амьтныг хамгаалах зөвлөл Лхагва гарагт "Үхэр тэврэх нь сэтгэлийн баялгийг авчирч, хувь хүний болон хамтын аз жаргалыг нэмэгдүүлнэ" гэж мэдэгджээ.

Тэд барууны баяр ёслолыг Энэтхэгийн уламжлалт үнэт зүйлстэй зөрчилддөг гэж үзэн шүүмжлэлтэй ханддаг. Сүүлийн жилүүдэд Хинду шашны хатуу үзэлтнүүд Энэтхэгийн хотуудын дэлгүүрүүдэд дайрч, карт, бэлэг шатааж, Гэгээн Валентины өдөр садар самууныг сурталчилж байна хэмээн зоогийн газар, цэцэрлэгт хүрээлэнгээс гар барьсан хосуудыг хөөж гаргах болжээ.

Эх сурвалж: Associated Press



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.133.161
    2023/02/11

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах