ТОДРУУЛГА: Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүүхэд нас бараагүй

Х.Есү
2023/03/16

Гурван настай хүүг хойд эцэг нь зодож, ухаангүй байдалтай эмнэлэгт хүргээд зугтсан явдал гуравдугаар сарын 8-ны өдөр болсон. Цахим орчинд тухайн хүүхдийг нас барсан талаар мэдээлэл гарчээ. 

Хүүхэд нас бараагүй ба эмнэлэгт хүргэгдсэн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ухаан ороогүй байна. Хүүхдийн биеийн байдлын талаар ГССҮТ-өөс тодрууллаа.

ГССҮТ: "Хүүхэд одоо болтол ухаан ороогүй байна. Биеийн байдал хүнд хэвээр, сэхээний тасагт эмчлүүлж байна" гэлээ. 

Харин цагдаагийн байгууллагаас гурван настай хүүг зодсон гэх хойд эцгийг нь цагдан хорьж, шалгалтын ажиллагаа явуулж байгаа, хүүхдийн ээжийг 48 цагийн хугацаатай саатуулаад сулласан гэх мэдээллийг өгсөн юм. 

Түүний ах зургаан настай хүү нь одоо төрсөн эцэгтэйгээ байгаа ба хүүгээс гэрчийн мэдүүлэг авах юм. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 108.18.248.81
    2023/03/19

    Zodson hoid etsgiig tsaatsaar av!

    Хариулах
  • 213.87.151.28
    2023/03/17

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.126.90.88
    2023/03/16

    Наад зодуулсан хүүгийн эхийнх нь доод хийг битүүлээд очихоо

    Хариулах