Улсын их хурлын чуулган Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдах хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Уг асуудалтай холбогдуулан гишүүн Д.Ганбат байр сууриа илэрхийлэв.
Д.Ганбат : "Өнөөдөр монгол цэргийн өдөр. Дэлхийн хамгийн шилдэг цэргүүдийн өдөр юм. Монгол Улсын ерөнхийлөгч бид хоёр цэргийн хүмүүс. 150 дугаар мото буудлагын дайчин хорооны нөхөд. Ерөнхийлөгчийн анхны хориг байх. Ард түмэндээ бэлэг болгоод Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авъя. Та нарын барьж байгаа маш сайхан бэлэг гэж би бас хүлээж авъя.
Олон нийтийн сүлжээнд хориг тавих зүйл хэрэггүй. Та бүхний хүчийг ард түмэн хоёр удаа нэгтгэж өгсөн. Гэтэл ийм буруу зүйл хийгээд байдаг. Хуулиудыг яаж баталдаг вэ гэдэг эндээс харагдаж байна. Дуртай хуулиа дураараа баталдаг. Хууль дээдэлдэг зүйл энэ улс оронд байхгүй болсон" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.22.101
ЭНЭ ХУУЛЬ ХАР МАССЫН ТАРХИ УГААЛТЫГ БҮРМӨСӨН ҮГҮЙ ХИЙХ АЮУЛТАЙ БАЙЛАА. Д. ГАНБАТ ЕРӨНХИЙЛӨГЧДӨӨ ТАЛАРХАЛАА ИЛЭРХИЙЛЭЖ БАЙНА.
Хариулах213.87.152.37
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах