Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж шийдвэрээ гаргалаа.
Дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Ерөнхий прокурорын оруулж ирсэн саналыг хэлэлцлээ. Гурван гишүүн, ерөнхий прокуророос асуулт асууж, хариулт авлаа. Бид УЕП-ын санал зөв эсэхийг хэлэлцэхгүй. Халдашгүй байдлын дэд хороо найман цаг хуралдаж гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргалаа" гэв.
Одоо Дэд хорооны саналыг ХБЗХ, дараа нь ТББХ-ы хуралдаанаар хэлэлцэж УИХ-ын чуулганаар хэлэлцэн эцэслэн шийдэгдэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.135.231
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах