Японы Ерөнхий сайд Фумио Кишидагийн амь насанд халдахыг оролджээ. Түүнийг Вакаяма боомт хотод олон нийтийн үйл ажиллагаанд оролцон үг хэлж байх үеэр үл таних этгээд тэсрэх бөмбөг шидсэн байна. Түүний шидсэн зүйлээс эхлээд утаа гарч байснаа дараа нь дэлбэрэлт болсон гэнэ. Бөмбөг тэр даруйдаа тэсрэлгүй хэсэг хугацаа өнгөрсөн нь аюултай нөхцөл байдал үүсэхээс аварсан бололтой. Ямартай ч дэлбэрэлтээс болж хүний амь нас үрэгдээгүй аж.
Хамгаалалтын албаныхан уг этгээдийг тэр даруйд нь барьж авчээ. Цагдаагийн байгууллагаас “Гэмт этгээдийг баривчлан саатуулсан” гэдгээс өөр мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Ерөнхий сайд халдлага болсноос үл шалтгаалан өнөөдөр төлөвлөсөн ажлуудаа үргэлжлүүлнэ гэж Японы хэвлэлээр мэдээлж байгаа юм.
Японд зэвсэгт халдлага хийх гэмт хэрэг маш ховор гардаг. Гэсэн ч өнгөрсөн онд тус улсын Ерөнхий сайд асан Шинзо Абэ олон нийтийн үйл ажиллагааны үеэр халдлагад өртөж амиа алдсан билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.138.127
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах