БНСУ-ын “ASTRO” хамтлагийн дуучин Мүнбин өчигдөр гэрээсээ нас барсан байдалтай олдсон талаар бид өнөө өглөө мэдээлсэн. Тэгвэл дуучны 2022 онд “Cosmopolitan” сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр өгсөн нэг хариулт үзэгч фэнүүдийнх нь сэтгэлийг ихэд эмзэглүүлж, нулимс дуслуулахад хүргэж буй аж.
2022 оны есдүгээр сард нийтлэгдсэн уг ярилцлагын үеэр сэтгүүлч Мүнбинээс “Хэрвээ чи сахиусан тэнгэр байгаад, хүмүүсийн төлөө нэг сайн сайхан зүйл хий гэвэл юу хийх вэ” гэж асуусан юм байна.
Мүнбин уг хариултад “Эцсийн сонголт хийх гэж байгаа хүнд тэрхүү сонголтыг хийхэд хүргэсэн үйлдлээ засах боломж өгнө. Эцсийн сонголт гэдэг нь амиа хорлолт. Энэ бол хүнд үлддэг хамгийн эцсийн сонголт юм. Ирээдүйд юу болохыг бидний хэн нь ч мэдэхгүй, гэсэн ч үхлийн тухай үргэлж бодоод байдаггүй. Өнөөдөр юу идэх вэ, маргааш юу өмсөх вэ гэх мэтийг л боддог, гэтэл олон хүн амиа хорлох сонголт хийдэг нь харамсалтай” гэж хариулжээ.
Шалтгаан үр дагаврын талаар юу гэж боддогийг асуухад “Би үргэлж өнгөрснөө эргэцүүлж, “Яг хаана нь алдаа гараад ийм болчихов” гэж боддог л доо. Дурсах нь сайхан, гэхдээ үргэлж дурсаад, өнгөрсөндөө амьдраад бай гэж би зөвлөхгүй. Би өнгөрснөө эргэж бодохдоо янз бүрийн нөхцөл байдлыг үүсгэсэн шалтгаанууд дээр л ихэвлэн төвлөрдөг” хэмээсэн байна.
Мүнбиний шарил одоо Сөүл дэхь Асан эмнэлэгт байгаа бөгөөд оршуулах ёслол 22-ны өглөө 08.00 цагаас эхлэх юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.134.109
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах