Гаднын улс орнууд дипломат ажилтнууд, иргэдээ Суданаас яаралтай буцаан татаж байна

18 цаг 31 минутын өмнө

Суданы арми, орон нутгийн зэвсэгт бүлэглэлийн хооронд эхэлсэн зэвсэгт мөргөлдөөн улам ширүүсэх хандлагатай болсон тул гаднын зарим улс ЭСЯ-ны дипломат ажилтнууд болон тэнд ажиллаж амьдардаг энгийн иргэдээ яаралтай буцаан татаж эхэлжээ. АНУ, Их Британи өчигдөр энэ ажлаа амжуулж дуусгасан бол Франц, Герман, Итали яг одоо ид зохион байгуулж байна.   

АНУ өчигдөр Хартум болон бусад нутгаас 100 хүрэхгүй иргэнээ гурван Chinook нисдэг тэргээр шуурхай нүүлгэн шилжүүлжээ. Хартум дахь АНУ-ын ЭСЯ хаагдсан аж. Британи мөн энэ жишгээр шуурхай ажилласан ч өчигдрийн нислэгээс хоцорч одоо Суданд үлдсэн иргэдээ эргүүлж авчрах боломж маш хязгаарлагдмал болсон гэх мэдэгдлийг Гадаад хэргийн сайд Жеймс Клеверли нь хийжээ.   

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өчигдөр Суданаас Жибутид буусан онгоцонд франц иргэд байсан гэж мэдэгдсэн бол Нидерланд, ХБНГУ, Испани, Итали мөн ижил алхмыг хийж, эхний ээлжийн шилжүүлгээ зохион байгуулсан байна.

Суданд интернэтийн сүлжээ бараг бүрэн салсан гэх бөгөөд нийслэл хот бөмбөгдөлтөд өртөж, тулааны эрчим амиа алдагсдын тоо хэдэн зуу, шархдагсдын тоо хэдэн мянгаар тоологдох хэмжээнд хүрч ширүүсжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.129.38
    2023/04/25

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах