Флоридад матрын амнаас олдсон хоёр настай бяцхан хүүг аав нь хөнөөсөн гэдгийг тус улсын цагдаагийн газраас мэдэгдэв.
Өнгөрсөн сард матрын амнаас үхсэн байдалтай олдсон бяцхан хүүгийн талаар аав нь цагдаа нарт мэдээлэл өгөхдөө усанд живсэн хэмээн мэдэгджээ.
Хүүхдийн ээж 20 настай Пашун Жеффэрийг гэртээ нас барсныг гэр бүлийн нэг гишүүн олж мэдсэний дараа удалгүй бяцхан хүүгийн цогцсыг матрын амнаас олжээ.
Тодруулбал, Вашингтон Пост сонины мэдээлснээр, Тайлены эцэг 21 настай Томас Мосли гуравдугаар сарын 29-нд төрсөн өдрийн үдэшлэгийнхээ дараа Жеффери буюу эхнэрээ 100 гаруй удаа хутгалсан гэж цагдаа нар үзэж байна.
Жеффригийн цогцсыг олсны дараа Тэйлен буюу хоёр настай хүү нь сураггүй алга болсон гэж мэдэгдсэн бөгөөд мөрдөгчид түүний цогцсыг 3-р сарын 31-нд матрын амнаас олсон байна.
Өнгөрсөн даваа гарагт гарсан задлан шинжилгээний үр дүнд хүү матартай таарахаас өмнө нас барсан болохыг анх удаа олон нийтэд мэдээлжээ.
Томас Мосли хүү болон эхнэрийнхээ амь насыг хөнөөсөн хэрэгт гэм буруутай нь тогтоогдвол насаар нь хорих ял эсвэл цаазын ял авч магадгүй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.135.42
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах202.55.188.34
Юун санкт петербүрг хот болоод явчваа
Хариулах73.209.207.6
174.194.102.103
St, Petersburg Florida, хот бдгийн