УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр Төрийн ордонд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар намуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. Хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар оролцох юм байна.
УИХ-аас Н.Энхболд гишүүнээр ахлуулан байгуулсан Ажлын хэсэг, Ардчилсан нам тус бүр Сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулан өргөн барьсныг УИХ-ын дэмжиж, нэгтгэн боловсруулахаар Ажлын хэсэг гаргаад байгаа юм.
Өнөөдрийн хэлэлцүүлгээр яригдах өөр нэг хуулийн төсөл болох Ерөнхийлөгчийн Тамгын газрын өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ өнгөрсөн долоо хоногт хэлэлцэн дэмжээд байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.135.42
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах