АНУ Хойд Солонгост тамхи худалдсан компанийг 635 сая ам.доллараар торголоо

2023/04/26

Олон улсын хамтын нийгэмлэгээс тавьсан хоригийг зөрчин БНАСАУ-д тамхи нийлүүлж байсан “British American Tobacco” компани АНУ-д 635 сая ам.доллар төлөх ёстой болжээ. Тус компани 2007-2017 онд Пеньянтай хамтарч ажилласан юм байна.

Компанийн гүйцэтгэх захирал Жек Боулз дүрэм журмыг билүүлээгүйдээ гүнээ харамсаж буйгаа илэрхийлсэн байна.

“British American Tobacco”, АНУ-ын Хууль зүйн яам, Сангийн яамны Гадаад улсын хөрөнгийн асуудал эрхлэх газар өчигдөр өрийг төлж барагдуулах асуудлаар тохиролцож, гурвалсан гэрээнд гарын үсэг зурсан байна.

“British American Tobacco” нь тамхи үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, Британийн хамгийн том 10 ААН-ийн нэг бөгөөд “Lucky Strike”, “Dunhill”, “Pall Mall” зэрэг алдартай янжуурыг үйлдвэрлэдэг юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.135.42
    2023/04/27

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах