Саудын Арабын "Аль Хиляль" баг Лионель Мессид жилийн 400 сая ам.доллар амлалаа

2023/05/04

Лионель Месси энэ зун дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгч болох боломжтой болсон талаар хэвлэлүүд бичиж эхэлжээ. Тэрбээр энэ зун ПСЖ-г орхих бөгөөд Каталоны "Барселона"-д очиж нэгдэнэ гэж байсан бол саяхнаас Саудын Арабын "Аль Хиляль" баг хүч түрэн орж ирсэн байна. Тус баг Л.Мессид жилийн 400 сая ам.доллар буюу "Аль Насср" Криштану Роналдуд өгдгөөс хоёр дахин их хөлс амлажээ.  

"The Telegraph" сонинд бичсэнээр, хөлбөмбөгийн түүхэнд урьд хожид байгаагүй уг саналаа Саудын Арабын баг ойрын үед албан ёсоор тавихаар бэлдэж байгаа аж. Хэлэлцээрт өмнө нь "Манчестер Сити" багийн гүйцэтгэх захирал байсан, одоо Саудын Арабын лигт мөн ижил алба хашиж буй Харри Кук оролцох юм байна. 

Яг одоогийн байдлаар Саудын Арабын багийн төлөөллүүд Лионелийн аав Хорхе Месситэй харилцаж байгаа гэнэ.   






Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.226
    2023/05/05

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах