Хүчингийн хэрэг хийгээд зугтсан этгээдийг дөрвөн жилийн дараа баривчиллаа

Х.Есү
2023/05/23

Цагдаагийн байгууллагаас иргэн “Б” гэгчид холбогдуулан 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Хөвсгөл аймгийн Прокурорын газарт шилжүүлсэн байна.

Яллагдагч “Б” гэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан бөгөөд тэрээр 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын боомтоор Оросын холбооны улс руу оргож, улмаар БНТУ-ын Станбул хотруу явсан болох нь тогтоогджээ.

Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж, Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж ажилласан бөгөөд Засгийн газрын “5ш” ажиллагааны хүрээнд “Б”-ыг БНТУ-ын Станбул хотод гадаадын иргэдийн асуудал хариуцсан албаар дамжуулан баривчлуулж, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсад нислэгээр ирүүлж, тухайн өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан. 

“Б”-г 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хуяглан хүргэж, Хөвсгөл аймаг дахь ШШГГ-ын харьяа цагдан хорих байранд цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Эрүүгийн хуулийн 12,1-т заасан гэмт хэргийг үйлдсэн хүн 1-5 жил, тус гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн бол 8 жилээс бүх насаар нь хорих ялаар шийтгэнэ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.137.153
    2023/05/24

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах