Армен улс Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас гарч магадгүй

Өчигдөр 15 цаг 16 минут

Армены Ерөнхий сайд Никол Пашинян “Хэрвээ цаашид ашиггүй гэж үзвэл Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас гарна” гэж мэдэгджээ. Тэрбээр мөн Азербайжан улсын газар нутгийг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байх үеийнхээр нь хүлээн зөвшөөрнө гэсэн байна. Өөрөөр хэлбэл, Уулын Карабахыг Азербайжаны нутаг дэвсгэр хэмээн хүлээн зөвшөөрнө гэжээ. Тэрбээр Уулын Карабахыг тусгаар тогтнуулснаас Азербайжанд хариуцуулаад эвлэрсэн дээр гэж үзэж байгаа бололтой.

Никол Пашиняны санааг Армений улс төрийн хүрээнийхэн нийтээрээ дэмжиж байгаа аж. Харин энгийн иргэд эсрэгээрээ байгаа бөгөөд саяхны санал асуулгаар иргэдийн талаас илүү нь дэмжээгүй аж. Гэсэн ч эрх баригчдын түвшинд нэгэнтээ шийдсэн тьул өдгөө нөлөөлийн ажлаа эхлүүлж, удахгүй дийлэнх нь дэмжинэ гэж найдаад яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж байгаа ажээ.

Армен, Азербайжаны төрийн тэргүүнүүд энэ сарын 25-нд буюу нөгөөдөр Москва хотноо уулзаж, хэлэлцээр хийнэ. Энэ уулзалтаар энхийн гэрээ байгуулагдахгүй ч тэр зүгт том алхам хийнэ гэж ажиглагчид найдаж байгаа аж. Никол Пашиняны байр суурь нь Армен улсын энх тайван тогтоох эрмэлзлийг харуулж байгаа бөгөөд тэрбээр өөрөө үүнд ОХУ-аас гадна Вашингтон мөн чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолж буй юм. Армен, Азербайжаны Гадаад хэргийн сайд нар энэ сарын эхээр тэнд уулзаж, хэлэлцээр хийсэн юм байна.

Армен, Азербайжаны зэвсэгт мөргөлдөөн 2020 онд эхэлж, ОХУ-ын зуучлалаар түр зогссон ч өнгөрсөн жилээс дахин идэвхжиж, үе, үе сэдрэн хүний амь нас үрэгдэх болоод буй юм. ОХУ байдлыг намжаахдаа энхийг сахиулагчид авчирч суулгасан бөгөөд Азербайжаны эрх ашгийг хангах үүднээс Турк улс мөн энхийг сахиулагчид оруулаад байгаа юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.137.153
    21 цагийн өмнө

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах