“Хашир” боловсруулсан 2024 оны Хөгжлийн төлөвлөгөө батлагдлаа

Х.Батсайхан
2023/05/30

Монгол Улсын хөгжлийн 2024 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлтүүдийг багтаасан “Монгол Улсын 2024 оны хөгжлийн төлөвлөгөө”-г УИХ эцэслэн баталлаа. Чуулганд 41 гишүүн оролцсоноос 30 нь дэмжиж, 73,2 хувийн саналаар батлагдав.

Энэ хуулийн өмнө 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025, 2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг хэлэлцсэн бөгөөд гишүүд хуулийн төсөлд тусгасан төсөөлөл нь /ДНБ-ий жилийн дундаж өсөлт 6 орчим хувь байхаар тооцсон/ бага байна, эрх баригчдын иргэдэд үүсгэж байгаа хүлээлтийг хангахад хүрэхгүй хэмээн шүүмжилж байсан ч боловсруулагчдын зүгээс “Урьдчилж харж болохооргүй эрсдэл байгаа учир дунджаар тооцож төсөөлсөн” гэсэн тайлбар хийж, улмаар эцэслэн батлахад бэлдүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, өсөлт өндөр байх ч түүнийгээ хуульчилж болохгүй гэсэн санааг илэрхийлсэн. Хөгжлийн төлөвлөгөө ч мөн ижил, төсөөлөл нь бага ч явцын дунд төсөл хөтөлбөр нэмж орж ирэх боломжийг нь хангасан байдалтай боловсруулагдан батлагдаж байна. Бид та бүхэндээ Монгол Улсын 2024 оны Хөгжлийн төлөвлөгөөнд багтсан төсөл, хөтөлбөрүүдийг тусгайлан хүргэх болно.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.157.235
    2023/05/31

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах