Каховскийн УЦС-ын далан задарч, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байна

Х.Батсайхан
2023/06/06

Украины Херсон /ОХУ санал асуулгаар өөртөө нэгтгэсэн/ мужид оршдог Каховскийн усан цахилгаан станцын далан задарчээ. Ойр орчмын оршин суугчдыг нь нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. 

Яг одоогийн байдлаар даланг хэн задалсан нь тодорхойгүй. Оросууд Украины арми албаар дэлбэлсэн гэж буй бол Украины тал оросуудыг буруутгаж байна. 


 Днепр мөрөн дээр баригдсан уг УЦС-ын далан задарснаар мөрний баруун эргийн Николаевка, Ольговка, Лево, Тягинка, Понятовка, Ивановка, Токаревка, Понятовка, Приднепровск суурингууд бүхэлдээ, Херсон хот, Корабел арал хэсэгчлэн усанд автах эрсдэл нүүрлэжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.90.112
    2023/06/07

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах