Хоёр настай хүү орны төмөрт толгойгоо гацаажээ


Хоёр настай хүү буйдангийн төмөрт толгойгоо гацаасныг онцгой байдлын алба хаагчид гаргажээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, “Хангарьд сити-2” хотхоны ... дугаар байранд бага насны хүүхэд толгойгоо орны төмрийн завсар оруулаад гацаасан, гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 15:36 цагт ОБЕГ хүлээн авчээ. 

Аврах ангийн алба хаагчдыг очиход А /2 настай, эрэгтэй/ сунадаг буйдангийн доод талын төмрийн завсар толгойгоо оруулаад гацаасан байсныг “Холматро”-гийн  тэлэгч багаж ашиглаж, 10 минут ажиллан аюулгүй болгожээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.154.242
    2023/06/08

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах