Италийн Ерөнхий сайд асан С.Берлускони таалал төгслөө

Х.Батсайхан
2023/06/13

Италийн хөлбөмбөгийн "Милан" багийн эзэн, улсынхаа Ерөнхий сайдаар дөрвөнтөө сонгогдон ажиллаж байсан Сильвио Берлускони 86 насандаа таалал төгслөө. Тэрээр хорт хавдрын улмаас Милан хотын Сан Раффаэль эмнэлэгт эмчлүүлж байсан юм. С.Берлускони нь ховор тохиолддог цусны хорт хавдар туссан болохыг Сан Раффаэль эмнэлгийн ийн эмч нар дөрөвдүгээр сард илрүүлжээ. 2020 онд ковидын халдвар авсанаас хойш эрүүл мэнд нь удаа дараа муудсан түүний үхлийн нарийн шалтгааныг албан ёсоор баталгаажуулаагүй байна.

Берлусконийн дурсгалыг хүндэтгэн түүнийг оршуулах лхагва гаргийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлалаа. Мөн даваа гарагаас эхлэн улс даяар төрийн далбааг бөхийлгөжээ.

Дайны дараах Италийн Ерөнхий сайдаар хамгийн удаан буюу 1994-2011 онд ажилласан Берлусконий нэр алдрыг дуулиан шуугиан байнга дагалддаг байлаа. Секс дуулиан, авлгын хэрэгт нэр холбогдож байсан тэрээр 20 жилийн хугацаанд 106 хэргээр 2500 шүүх хуралд оролцож байв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.236
    2023/06/14

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах