Днепр мөрний эхэнд баригдсан Каховскийн усан сангийн тохируулгын далан энэ сарын эхээр довтолгоонд өртөж сэтэрснээс ойр хавийн 100 гаруй хот тосгон усанд автаад байсан билээ. Тэгвэл уг гамшигт нөхцөл байдал арилж, байдал хэвийн болж эхэлсэн талаар Херсон мужийн захирагч /ОХУ-аас томилогдсон/ Владимир Сальдо мэдээлжээ. Гамшигт хамгийн ихээр өртсөн Алешка, Голая Пристаньд хүртэл усны түвшин багасаж, бараг арилсан буюу 0.1-0.25 метр болсон гэж тэрбээр хэлсэн байна.
Харин Новая Каховкад л нөхцөл байдал хэвээр бөгөөд усны түвшин 5 метртэй байгаа гэж тэрбээр мэдлээлжээ. Улсаас гамшигт өртсөн хүн бүрт 10,000 рублийн тусламж үзүүлжээ.
Новая Каховка 2023.06.13
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.134.118
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах