​ Вануатугийн шигшээ багийн дасгалжуулагч: Монголын баг хамгаалж тоглоно гэдгийг мэдэж байсан

Х.Батсайхан
2023/06/16

Энэтхэгийн Калинга хотод болж буй “Херо интесонтиненталь кап” тэмцээнд оролцож буй Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ баг өчигдөр Вануату улсын шигшээ багтай тоглож, 0:1-ээр хожигдсон билээ. Эхний үед нягт хамгаалж, гоолгүй дуусгасан ч хоёрдлугаар үе эхлээд 18-хан секундын дараа гоол алдсан юм. Ингэснээр Вануатугийн шигшээ анхны хожлоо авсан бол Ливаны шигшээ нэг тойргийн өмнө аваргын төлөө тоглох нь ойлгомжтой болсон. 

Энэ тоглолтын талаар спортын хэвлэлд “Монголын баг шигшээ тоглолтод шалгарахын тулд олон гоол оруулах шаардлагатай байсан учраас довтолж тоглоно гэж таамаглаж байсан. Харин Ичиро Оцука Ливантай тоглоход хэрэглэсэн таван хамгаалагчтай байрлалаа хэвээр хадгаллаа. 

Тэд ийнхүү хамгаалаад сөрөг довтолгоо хийхийг оролдсон ч Ваниуатугийн арын бүсийн тоглогчид болох Жейсон Томас, Брайан Калтак нар монголчуудын бүх довтолгоог зогсоосон юм. Монголын довтолгооны хослол Ганболдын Ганбаяр, Намсрайн Баатарцогт нар 10, 36 дахь минутад гоол оруулах шахлаа. 76 дахь минутад мөн Монголын баг бараг л гоол гоол оруулах дөхсөн ч Массинг гайхалтай реакцлан аюулгүй болгосон юм. 

Вануатугийн дасгалжуулагч “Монголчууд хамгаалж тоглоно гэдгийг мэдэж байсан учраас эртхэн гоол оруулах тактик барьсан” гэж тоглолтын дараа ярьсан” хэмээн бичжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.