Монгол Улсын нийслэлд удахгүй болох Олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга” ангиллын тэмцээнд Украины шигшээ баг оролцохооргүй болжээ. Тэд уг нь оролцохоор төлөвлөж, долоон тамирчны мэдүүлэг өгөөд байсан ч ОУЖБХ ОХУ-ыг оролцуулахаар болсны дараа мэдүүлгээ буцааж татсан байна.
Украины алдарт жүдоч, дэлхий, Европын аварга Георгий Зантарая фэйсбүүк хуудастаа “Эзлэн түрэмгийлэгч улсын тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулж болохгүй. Энэ бол үнэлэмж, ёс суртахуун, украинчуудын эрхтэй холбоотой асуудал юм...
...Ялалтын төлөө хамтдаа, Украины алдар бадраг” хэмээн бичжээ. Г.Зантарая зодог тайлснаасаа хойш улс төрд орж, Киев хотын Радад сонгогдоод байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна