“Virgin Galactic” анхны арилжааны нислэгээ өнөөдөр хийнэ

Х.Батсайхан
2023/06/29

Британийн тэрбумтан Ричард Брэнсоны “Virgin Galactic” компани сансарт хүн аялуулах анхны арилжааны нислэгээ өнөөдөр үйлдэх гэж байна. “Galactic 01” гэж нэрлэсэн аяллын бүрэлдэхүүнд ВВС агентлаг, Үндэсний судалгааны зөвлөлийг төлөөлсөн гурван хүн, хөлгийн багийн гишүүд болох нэг ахмад, дөрвөн нисэгчээс бүрдэж буй аж.

90 минут үргэлжлэх нислэгээ компани албан ёсны цахим хуудастаа “Тойрог замд аялах цуврал туршилтын нэг” гэж буй ч хэвлэлүүд арилжааны нислэг хэмээн бичиж байна. Учир нь компани туршилтынхаа хажуугаар зар сурталчилгааг идэвхтэй явуулж, ирээдүйн нислэгийнхээ тасалбарыг арилжиж байгаа юм. Тус компанийн үйлчилгээг авч, нэг удаа сансарт аялахад 450,000орчим ам.доллар төлөх ёстой юм байна.

Galactic 01 аялал нь хүн төрөлхтний мөрөөдлийг биелүүлэх, хөгжил дэвшлийг харуулах зүгт хийж буй нэг томоохон алхам яах аргагүй мөн ч далайн гүнд титаникийг харах аялал бүтэлгүйтсэний дараахан болж байгаатай холбоотойгоор олон нийтийн сүлжээнд ихээхэн үл итгэж, болгоомжилсон хандлага зонхилж байгаа ажээ.

Тус компани өмнө нь 2014 онд туршилтын нислэгээ амжилтгүй болгож, нэг хүн амь үрэгдсэн хар түүхтэй нь ч үүнд нөлөөлсөн байна.     

  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна