БНХАУ-ын Үндлэсний цаг уурын албанаас зарим мужид тавигдаад байсан үерийн гамшгийн аюулын түвшинг хэвээр үлдээжээ. Тодруулбал, Хубей, Хэйлунцян муж, Чуньцин хот, ӨМӨЗО-ы зарим нутгуудаар их хэмжээний бороо орж, үер болох магадлалтай гэсэн байна.
Тунадасны хэмжээ газар бүрт адилгүй ч ерөнхийдөө гамшигт хүргэх эрсдэл ихтэй, тухайлбал, Хубей мужид гэхэд нэг шөнийн дотор 150 мм хур тунадас буух магадлалтай гэсэн урьдчилсан төлөв гарчээ.
Үндэсний цаг уурын албанаас анхааруулга гаргасантай холбоотойгоор, гамшгийн хөх түвшин зарлагдсан газруудад аюулгүй байдлын арга хэмжээ авч эхлээд байгаа аж.
Сүүлийн өдрүүдэд ганц БНХАУ гэлтгүй, Азийн улсуудад хур бороо ихтэй, үерийн гамшиг нүүрлэх эрсдэл өндөр байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна