АНУ-ын цэргийн албан хаагч Трэвис Кинг хоёр Солонгосыг заагладаг Зэвсэггүй бүсэд явж байх үедээ Хоёд Солонгосын хилийг зөрчөөд тус улсын хилчдэд баривччлагджээ. ВВС агентлаг энэ талаар мэдээллээ.
Баригдсан цэрэг зохион байгууллалттай аяллаар Зэвсэггүй бүсэд очоод байхдаа ийнхүү баригдсан байна. АНУ-ын Зэвсэгт хүчний Энэтхэг-Номхон далайн бүсийн захирагч, адмирал Жон Акилино болсон явдлын талаар сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ Трэвис Кинг нь удирдлагын зөвшөөрөлгүйгээр өөрөө гүйгээд явчихсан, одоо ямар ч холбоогүй байгаа гэж ярьсан байна. БНСУ дахь АНУ-ын цэргийн хүчин энэ асуудлыг хариуцаж ажиллаж байгаа ажээ.
Цэрэг Трэвис Кинг нь 2021 оны нэгдүгээр сараас БНСУ дахь АНУ-ын цэргийн хүчний хуягт танкийн дивизид тагнуулын чигэлэлээр алба хааж байсан юм байна. БНАСАУ одоогоор энэ асуудлаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна