Доналд Трампыг өнөөдрөөс хорьж магадгүй

Х.Батсайхан
2023/07/20

Капитольд болсон үймээнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч асан Доналд Трампыг гурван зүйл ангиар буруутгасан талаар АНУ-ын Хууль зүйн яам өчигдөр мэдээллээ. Гурван зүйл ангийн дотор олон нийтийг турхирч, төрийн эрхийг хууль бусаар авах гэж оролдсон гэх ноцтой хэрэг багтаж байгаа аж.

Доналд Трампын өөрийнх нь хэлснээр, тэрбээр хуулийн байгууллагаас өнгөрсөн бүтэн сайн өдөр албан бичиг хүлээж авсан бөгөөд түүнд өөрийг нь дөрөв хоногийн дотор дайчлан баривчилна гэсэн байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, дөрөв хоногийн дараа тэрбээр баривчлагдаж, АНУ-ын Хууль зүйн яам, Прокурор, Шүүхийн гол бай болж хувирах бөгөөд тэр өдөр нь өнөөдөр юм.    



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.185
    2023/07/20

    Америкийн хуурамч ардчилагчид тэдний ард байгаа долларын эзэд барууны мөнгө санхүүгийн эзэд галт зэвсэг үйлдвэрлэгч бүлэглэл дайныг үргэлжлүүлэхийг хүсч хүчтэй өрсөлдөгчөө замаасаа зайлуулахыг оролдож байна.

    Хариулах