Польшийн Ерөнхийлөгч асан Лех Валенса онгоц дүүрэн шар айрганд булхжээ. Тэрбээр уг үйлдлээ өрийн фэйсбүүк хуудастаа “Шар айрганд сэлсэн нь” гэсэн тайлбартайгаар оруулсан нь олон нийтийн анхаарлыг татсан байна.
Лех Валенса өмнө нь тэтгэвэр 5-6 мянган злот /562 сая төгрөг/ байсан бөгөөд амьдралд нь хүрэлцдэггүй талаар үргэлж гомдоллдог байсан тул хагас жилийн өмнөөс 11000 /9.5 сая төгрөг/ болгон нэмсэн юм байна. Гэсэн ч саяхны нэг ярилцлагадаа тэтгэвэр нь арай нэмэгдсэн ч юмны үнэ дагаад өссөн тул одоо ч ажил хийхээр аргагүй байгаа гэж ярьж байжээ.
Лех Валенса нь Польшийн ардчилсан хөдөлгөөний удирдагч, Нобелийн Энхтайвны шагналт бөгөөд 1990-1995 онд Ерөнхийлөгчөөр ажиллаж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна