Грект түймэр дэгдэж, иргэд орон гэрээсээ дүрвэж байна

Х.Батсайхан
Өчигдөр 12 цаг 00 минут

Грекийн Родос аралд ой хээрийн томоохон түймэр дэгдсэн тул иргэд хэдэн мянгаараа орон гэрээ орхин дүрвэж байна. Тус арал нь улсынхаа аялал жуулчлалын том брэндэд тооцогдог, жуулчид ихтэй. Тэгвэл жуулчид мөн зочид буудлаа орхин дүрвэжээ. Албаны мэдээгээр, нийт 3500 гаруй хүнийг хуурай газар болон далайд аюулгүй газар байршуулсан гэнэ. 


Грекийн Гал түймэртэй тэмцэх албаны мэдээлснээр, түймрийн эрч одоо яг ид үедээ байгаа аж. Тэд өнгөрсөн мягмар гарагаас л ой хээрийн түймэртэй тэмцсэн ч дийлэлгүй, суурьшлын бүс рүү алдсанаар өнөөдрийн нөхцөл байдөал үүссэн юм байна. Байдал ийнхүү хүнд байгаа ч хүний амь нас хохирсон тохиолдол байхгүй гэж холбогдох албаныхан мэдээлж байгаа ажээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.