АНУ-ын цөмийн шумбагч онгоц “USS Annapolis” өнөө өглөө БНСУ-ын Чежудо арал дахь усан цэргийн флотод иржээ. Цөмийн шумбагчийн гол зорилго нь хоёр улсын батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагааны зорилтуудыг хэрэгжүүлэхэд оролцох явдал гэж БНСУ-ын Тэнгисийн цэргийн хүчнээс мэдэгдсэн байна. Уг цөмийн шумбагч онгоц нь баллистик пуужингаар тоноглогдсон бөгөөд цөмийн хошуугаар харвах боломжтой юм.
“Цэргийн холбоотон болсны 70 жилийн ой болж буйтай холбогдуулан хоёр улс далай тэнгист батлан хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөөд байна” гэж уг мэдэгдэлд дурджээ. Хоёр улс өмнө нь БНАСАУ-ын зүгээс цөмийн довтолгоо хийсэн тохиолдолд хамтарч ажиллах талаар тохирч, хамтарсан сургуулилтаа эхлүүлээд байсан юм.
АНУ-ын цөмийн шумбагч хөлөг хамгийн сүүлд 40 жилийн өмнө буюу 1980-аад онд л БНСУ-д ирж байсан аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.183
hoiduudaas neg bolmiima
Хариулах