БНХАУ-ын Хейлунцзян мужийн Цицикар хотод спорт заалны дээвэр нурснаас дотор нь бэлтгэл хийж байсан волейболын охидын багийн 11 гишүүн амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарчээ.
Амиа алдагсад бүгд ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид байсан гэж “South China Morning Post” бичсэн байна. Дээврийн нурангид 15 хүн дарагдсанаас дөрвийг нь аварч чадсан гэнэ. Албаныхан энэ хэргийг шалгаад эхэлсэн. Ослын шалтгааныг “Дээврийн засварыг чанаргүй материалаар хийснээс болсон” гэж эхний байдлаар дүгнэжээ. Тус бүс нутагт усархаг бороо удаа, дараа орсон нь мөн дээврийн эвдрэлийг түргэсгэсэн гэж үзэж байгаа юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна