АНУ-ын Хойд Каролина мужид болсон хүчтэй хуй салхины улмаас “Рокки Маунт” дахь “Pfizer” компанийн үйлдвэр нуржээ. Компанийн албан ёсны вебсайтад бичсэнээр, нурсан үйлдвэр нь тэдний хүчин чадал хамгийн сайтай үйлдвэрүүдийн нэг бөгөөд АНУ-ын эмнэлгүүдэд хэрэгдэг вакцины 25 хувийг дангаараа хангах хэмжээний бүтээгдэхүүн гаргадаг байсан гэнэ.
Үүнтэй холбоотойгоор, АНУ ойрын үед вакцин болон зарим чухал тарилгын хомсдолд орох эрсдэл үүссэн байна. Тухайлбал, “Рокки Маунт” дахь үйлдвэрийн гаргадаг байсан фентани, морфин болон мэдээгүйжүүлэлтийн тарилга хомсдох магадлал өндөрсжээ.
Үйлдвэрлэгдэж, нийлүүлэлтэд гарахад бэлэн болоод байсан 50,000 хайрцаг эм бэлдмэл хуй салхиар хагарч хэрэглэх боломжгүй болсон гэнэ.
АНУ-ын Үндэсний цар уурын албаны мэдээлснээр, Хойд Каролинга нэрвэсэн хуй салхи EF3 ангиллынх, салхины хурд цагт 241.4 км хүрч байсан гэнэ. Хуй салхины үеэр “Pfizer”-ын үйлдвэрээс гадна 90 гаруй байшин барилга нурж, 16 хүн гэмтэж бэртсэний хоёрынх нь бие маш муу байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна