2018 онд бүтээгдэж, кино сонирхогчдоос өндөр үнэлгээ авч байсан “Мег: далайн гүний мангас” киноны хоёрдугаар “Мег 2: Суваг” бэлэн болж, дэлгэцэнд гарах гэж байна. Дэлхийн нээлт нь нөгөөдөр, АНУ дахь нээлт нь түүнээс хоёр хоногийн дараа болхоор товлолгджээ.
Зураг авалт нь өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд эхэлсэн, усан доор хүнд нөхцөлд авсан зураг, визуал эффект ихтэй гэхэд харьцангуй хурдан дэлгэцэнд шилжүүлж байна.
Киноны шинэ ангид Жейсон Стэтхэм аврагч Жонас Тейлорын дүрээ үргэлжлүүлэх бол бусад дүрийн жүжигчдийн зарим нь солигджээ.
Үйл явдлын тухайд, эхний ангид далайн гүнд хэдэн сая жилийн турш хаалттай экосистемд байсан махчин загас мегалодон гэнэт нээгдсэн сувгаар гарч ирсэн талаар өгүүлдэг бол шинэ ангид зөвхөн мегалодон төдийгүй наймаалж зэрэг эртний аваргууд гарч ирэн хүн төрөлхтөнд аюул учруулж буй тухай гардаг. Киног АНУ, БНХАУ хамтарч хийсэн учир мэдээж, Жейсон Стэтхэм буюу Жонас Тейлорын хамтрагчаар хятад баатар томилогдсон бөгөөд тэд хамтдаа хүмүүсийг аврахаар тэмцэх аж.
Найруулагч: | |
Зохиолч: | |
Хөгжмийн зохиолч: | |
Зураглаач: | |
Продюсер: | Кеннет Этчити, Белль Эйвери, Лоренцо Ди Бонавентура, Эрик Хаусэм, Клифф Леннинг, ...> |
Улс: | АНУ, БНХАУ |
Дэлхийн нээлт: | 02.08.2023 |
АНУ дахь нээлт: | 04.08.2023 |
Кино компани: | Apelles Entertainment, China Media Capital, Flagship Entertainment Group, Gravity Pictures, Maeday Productions |
Үргэлжлэх хугацаа: | 116 мин. |
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна