ВВС: Долдугаар сарын цаг агаар дэлхийн хаана ч “ширүүн” байсныг илтгэх гэрэл зургууд

Х.Батсайхан
2023/07/31

Дуусаж буй долдугаар сард манай улс, ялангуяа нийслэл Улаанбаатар үерийн гамшигт өртөж, нийслэлчүүд багагүй зутарсан билээ. Ирэх сард ч гангийн халуун шарж, үер усны эрсдлийг улам ч ихэсгэнэ гэж мэргэжлийн байгууллагууд нь зарлаж буй. Тэгвэл цаг агаарын тааламжгүй нөхцөл байдал, түүнээс үүдэлтэй үер ус, гал түймрийн гамшиг дэлхийн өнцөг булан бүрт нүүрлэснийг Английн ВВС агентлаг цомог болгосныг хүргэж байна.

Канад

Тус улс 1990 оноос хойш болсон түймрүүдэд шатаалгаснаасаа дөрөв дахин итх газар нутгаа зөвхөн долдугаар сарын түймэрт шатаалгажээ. Түймрүүдийн зарим нь АНУ-ын нутаг руу дамжиж орсон байна. 

  АНУ

АНУ-ын зарим хэсэгт халуу шатаж, өндөр настнуудад багагүй төвөг удав. Аризона мужийн Феникс хотод 25 өдөр дараалж Целсийн +43 градусаас давж халжээ. Өмнө нь 18 өдөр дараалж байсан дээд амжилтаа ийн эвдсэн байна. Энэхүү их халалт нь Вермонт мужид их үер болоход нөлөөлсөн гэж цаг уурчид баталж буй. Өөрөөр хэлбэл, аагим халуунаар Аризонагаас ууршсан ус чийг Вермонт дээр асгарсан аж.

   Уругвай

Аргентинд мөн сүүлийн 74 жил үзэгдээгүй ган гачиг болж, Ривер Плейт гол дээр байгуулсан гадаргын усны сангууд ширгэж хатсан байна. Пасо Сервиногийн нөөцлүүрээс 1.7 хувь нь л үлдэж, бусад нь ууршжээ.

Ингэснээр нийслэл Монтевидео хотын хэрэгцээнд хэт давстай ус очиж, сая гаруй ирггэд нь савласан усаар ундаалахад хүрсэн байна.  


Энэтхэг

Ази тив үерийн гамшигт нэрвэгдэж, Энэтхэг, Япон, БНХАУ ихээр хохирсноос хамгийн их хохирлыг Энэтхэг амссан.

Хойд Энэтхэгийг нэрвэсэн усархаг бороо, хөрсний нуралт, үерийн гамшгаас үүдэлтэйгээр энэ сарын эхний хагаст л 100 гаруй хүн нас баржээ.

Япон

Японоос Кюшюү арал үерт илүү өртсөн бөгөөд Цаг ууурын албаны ажилтан нь “Ийм үер амьдралдаа үзээгүй” гэж хэлснийг ВВС агентлаг эшлэжээ.

БНХАУ

Гамшигт  амиа алдсан хүмүүсийн тоо БНХАУ-д мөн өндөр гарсан.  

Гэхдээ байнга үер болоогүй, хажуугаар нь аагим халуун шатаж, нийслэл Бээжин ч үүнд өртсөн. Харийн дээд тал нь энэ сарын 16-ны өдөр Шинжаанд Цельсийн +52.2 градус хүрчээ.

Грек

Аялал жуулчлалын гол цэг Родос арал шатсанаар олон мянган жуулчин далайд амь хоргодоход хүрсэн. 

Итали

Италид аагим халуун болсон нь хэд, хэдэн ноцтой түймрийн шалтгаан болж, багагүй хохирол амсжээ.

   

Испани

Канарын гэгддэг долоон арлын нэг болох Лас Пальмаст дэгдсэн түймрийн улмиаас олон арван мянган хүн орон гэрээсээ дүрвэжээ.

Алжир

Их халуун, түймрээс болж хамгийн их хүнээ алдсан улс нь Алжир болжээ. Тус улсад 35 хүн амиа алдсан байна. Алжирт долдугаар сард агаарын температур 40-41 градус орчим байдаг бол 48 градус хүрчээ.


Сири

Сирийн зүүн хэсэг мөн хурц наранд шарагдаж, хүн амьтангүй аагим халуунд тарчилж зовсон байна.  




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна